Дугуйн зам эвдсэн компанийн үйл ажиллагааг зогсооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-04-23 16:23:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу “Орчлон” сургуулийн баруун урд талын автозамын хажуугийн дугуйн замыг хааж, барилга барих гэж байна гэсэн гомдол, мэдээллийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлжээ.

Энэхүү мэдээллийн дагуу нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгахад “Суруга моторс” ХХК “Суруга центр-2” үйлчилгээний барилгын газар шорооны ажил эхлүүлэхээр бэлтгэж байсан тул дугуйн замыг чөлөөлөх үүрэг өгсөн аж.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан дугуйн замын нөхцөл байдалтай танилцахаар “Суруга моторс” ХХК-ийн  барилгын талбайд өнөөдөр очлоо.

Тус компанийнхан барилгын газар шорооны ажил эхлүүлэхээсээ өмнө ямар ч зөвшөөрөл авалгүйгээр дугуйн замыг хашиж, сэтэлсэн гэдгийг холбогдох албаныхан энэ үеэр хэлэв. Тиймээс нэн даруй тус байгууллагын үйл ажиллагааг зогсоож, эвдэн сүйтгэсэн дугуйн замаа засаж, хашаа татахыг хотын захирагч үүрэг болгов.

Холбоотой мэдээ