Гамшгаас хамгаалж 3000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-04-25 13:07:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулж байна.


Баянгол дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “ДЦС-4-ийн урд талбайд, аврах ажиллагааны дадлага сургуулийг тус дүүргийн 2 дугаар хороо Төмөр замын дээд сургуулийн талбайд, Баянзүрх дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Монгол шилтгээн” цогцолборт, аврах ажиллагааны дадлага сургуулийг ХӨСҮТ-ийн талбайд, Чингэлтэй дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Өвөр гүнтийн зуслан”, аврах ажиллагааны дадлага сургуулийг “Тусгаар тогтнолын“ талбайд, Сонгинохайрхан дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Монгол наадам” цогцолбор, аврах ажиллагааны дадлага сургуулийг ”Номин” ХХК-ийн агуулахын талбайд, Сүхбаатар дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Янзага” зуслан, аврах ажиллагааны дадлага сургуулийг “Централ таур”-ын урд талбайд, Хан-Уул дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Морин тойруулгын талбай”, аврах ажиллагааны дадлага сургуулийг ”Гэгээнтэн интертайнмент” үйлчилгээний төвийн талбайд  тус тус зохион байгуулж байна.


Нүүлгэн  шилжүүлсэн шинэ суурьшлын бүсэд нийслэлийн хэмжээнд 200 гаруй  гэр, 100 орчим байшин, майхан байршуулж эмнэлэг, банк, сургууль, иргэдийг байршуулах байр зэргийг тохижуулан, 3000 гаруй иргэнийг хамруулжээ.







Холбоотой мэдээ