Э.Цэндбаатар Ази тивийн аваргын төлөө тулалдана

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-04-26 08:05:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотноо Ази тивийн 2019 аварга шалгаруулах тэмцээн 6 дахь өдрөө үргэлжилж эрэгтэйчүүпийн 60 кг-ын жинд Азийн наадмын аварга Эрдэнэбатын Цэндбаатар өрсөлдөгчөө яллаа.


Тэрбээр Узбекистаны Ш.Рахимовтой мөнгөн медалийн төлөө тулалдаж ялснаар Ази тивийн аваргын алтан медалийн төлөө өнөөдөр өрсөлдөхөөр болов. Харин энэ өдөр /2019.04.25/ манай багаас эмэгтэй 4, эрэгтэй 2 тамирчин рингэнд  гарч тулалдсан бөгөөд тэд өрсөлдөгчдөө бүгд ялагдаж хүрэл медаль дээр буулаа.


Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг энэ өдөр гэмтлийн улмаас рингэнд гараагүй бөгөөд хүрэл медаль хүртэхээр болов. Түүний хувьд чансаагаараа жиндээ /64 кг/ нэлээд дээгүүрт байгаа учраас дараа дараагийн тэмцээнд олимпын эрх авах бүрэн боломжтой юм.

Холбоотой мэдээ