“BLACKPINK” хамтлагийн цомог “Billboard”-ын жагсаалтад багтжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2019-05-01 14:18:31

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “BLACKPINK” охидын хамтлагийн хамгийн сүүлд гаргасан "Kill This Love" нэртэй цомог АНУ-ын шилдэг цомгуудын “Billboard”-ын жагсаалтад гурван долоо хоног дараалан багтсан байна.


Хамтлагийн гишүүд шинэ цомгоо гаргасны дараа АНУ-ын “Coachella” хөгжмийн наадамд оролцон уран бүтээлээ толилуулж, “CBS” сувгийн “Late Late Show with James Corden” зэрэг олон нэвтрүүлэгт оролцжээ.


BLACKPINK” хамтлаг одоо Хойд Америкийн зургаан хотод аялан тоглолтоо хийж байгаа бөгөөд Ньюарк, Атланта, Форт-Уэрт хотод хийх тоглолтууд үлдээд байгаа ажээ. 

Холбоотой мэдээ