Алга болсон охиныг эсэн мэнд олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-05-02 23:06:23

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн 11 настай охин Х сургуулийн сурагчдын дотуур байрнаас 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19 цагийн орчимд гараад сураггүй болсон бөгөөд түүнийг өнөөдөр үдээс хойш олсон байна. 

Тэрээр сумын төвөөс 10 орчим км-ын зайтай хөдөө амьдардаг ганц бие эмгэнийд өчигдөр очсон байна.Түүнийг яагаад байрнаасаа явах болсон шалтгааныг Цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн эрхийн байцаагч, Боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтэн нар Рашаант суманд ажиллаж байгаа ажээ.

 

Холбоотой мэдээ