Улаанбурхан өвчний улмаас 17 хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-03-25 11:03:10

Улаанбурхан өвчний улмаас 415 өвчтөн эмчлүүлж байгаагаас 17 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ. 

2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 11679 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 2530 буюу 22 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ.

Энэ сарын 23-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 397 өвчтөн хандсаны 360 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 75  буюу 21 хувь нь хэвтэж, 230 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ