“Чандмань бадрал” ХХК таван жилийн ойгоо тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-05-07 14:02:54

Дорноговь /МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын иргэд, аж ахуй нэгжүүдийг ус дулаанаанр хангадаг “Чандмань бадрал” ХХК таван жилийн ойгоо тэмдэглэлээ. 

Ус, дулааныг үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлэх, бохир усыг татан зайлуулах зорилготой байгуулсан тус компани таван жилийн хугацаанд сумын дулаан хангамжийг хоёр дахин нэмэгдүүлж, нийт хэрэглэгчдийн 96 хувийг дулаанаар хангаж чадсан  байна. 

Мөн орон нутгийн усны нөөцийг сэргээж Замын-Үүд сумыг ундны усны гачаалаас бүрэн ангижруулсан нь компанийн удирдлага болон инженер, техникийн ажилчдын хөдөлмөрийн үр шим гэж албаныхан онцлов. Баярын үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж бусдыгаа манлайлсан хүмүүсийг  шагнаж урамшуулав.


Холбоотой мэдээ