Мөс цөмрөх аюулаас сэргийлэхийг анхаарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-03-25 15:47:57

Энэ сарын 20-ны өдрийн байдлаар мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-30 см-ээр нимгэрч, мөс хайлах үзэгдэл идэвжхсэн байна.

Иймд Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас нийт ард иргэдийг шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэргийлэхийг анхаарууллаа. Мөн Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувьд цастай байгаагаас Баян-Өлгий аймгийн Сагсай, Завхан аймгийн Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Идэр, Отгон, Улиастай, Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Яруу, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Цэцэн-Уул, Увс аймгийн Баруунтуруун, Наранбулаг, Зүүнговь, Хяргас, Түргэн, Малчин, Тэс сумын нутгаар цасны зузаан 20-64 см-т хүрч нийт гурван аймгийн 22 сум цагаан зудтай байна.

Харин Увс аймгийн Давст, Улаангом, Сагил, Завхан аймгийн Нөмрөг, Сонгино, Цагаанчулуут, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Чандмань-Өндөр, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд цасны зузаан 10-19 см буюу нийт дөрвөн аймгийн 10 сум цагаанаар зудархуу байгаа ажээ.

Э.Бат-Уянга

Холбоотой мэдээ