Дартсын тамирчин Д.Эрдэнэчимэг мөнгөн медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-26 11:13:48

Бээжин хотноо болсон дартсын “The 5th Capital Open” олон улсын тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож нэг мөнгөн медаль хүртжээ.

Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 320, эмэгтэй 64 тамирчин ур чадвараа сорин оролцсон байна. Гуравдугаар сарын 19-20-нд зохион байгуулсан тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Эрдэнэчимэг мөнгөн медалийн эзэн болж Ш.Ган-Эрдэнэ, Ж.Ганчимэг нар ангилалдаа V байрт шалгарчээ. Манай тамирчдаас Х.Одхүү, В.Лхагвадорж, Г.Сүрэн нар шилдэг 10-т багтсан байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ