Сэлэнгэ сумын 60 жилийн ойг ирэх долдугаар сард тэмдэглэнэ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-05-13 00:23:13

Булган /МОНЦАМЭБулган аймгийн Сэлэнгэ сумын 60 жилийн ойг ирэх долдугаар сарын 25-27-ны өдөр тэмдэглэхээр ирүүлсэн саналыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид дэмжин шийдвэрлэлээ.         

            Монгол Улсын анхны тэргүүний сумаар 2011 онд шалгарсан Сэлэнгэ сумыг газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэхээр 1943 онд шан татсан сангийн аж ахуйн суурин дээр 60 жилийн өмнө байгуулжээ.

Газар тариалангийн үйлдвэрлэл тус сумын тэргүүлэх салбар боловч 35 жилийн өмнө эх орны анхны үхрийн үүлдэр болох мах, сүүний чиглэлийн “Сэлэнгэ” үхэр бий болгож, өсгөн үржүүлж байгаа юм.

Холбоотой мэдээ