БНСУ-ын хөрөнгө оруулалтаар залуу гэр бүлд зориулсан орон сууц барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-05-14 15:12:21
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьж буй “ББ парк” орон сууцны хотхоны эхний ээлжийн хоёр блок, 80 айлын орон сууц ашиглалтад ороход бэлэн болжээ.

Залуу гэр бүлд зориулсан энэхүү орон сууцны хорооллын газрыг Орхон аймгийн удирдлагууд шийдэж наадмын талбай орчмын хоёр га талбайг олгосон юм. Уг  хотхоны гүйцэтгэгчээр ажиллаж буй Солонгосын “Комо нетворкс” компанийн захирал Шин Кён Хүүн хэлэхдээ, “ББ парк” хотхон төслийн хүрээнд нийт зургаан блок 288 айлын орон сууц барина. Үүнд 24 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийж байгаа гэлээ.

 

Холбоотой мэдээ