Нэгдсэн эмнэлэгт 77,6 сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-05-15 16:44:25
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. "Энержи Ресурс" ХХК, "Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй" ТББ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Говийн бүсийн аймгуудын хүүхдийн эрчимт эмчилгээний тасгуудыг тоног төхөөрөмжөөр хангах” төслийн хүрээнд өнөөдөр Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт 77, 676, 200 төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө. 

Тус төслийг хэрэгжүүлэгч байгууллагаас өмнө нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт дутагдалтай байгаа тоног төхөөрөмжийн судалгаа авсны үндсэн дээр Г.Тувааны нэрэмжит Нэгдсэн эмнэлгийн нярай хүүхдийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай Ургийн гажиг илрүүлэгч 4D ЭХО аппарат, хүчил шүлтийн тэнцвэр тодорхойлогч аппаратыг ийнхүү хандивлаж байгаа аж.

Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолд “Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй” ТББ-ын удирдлагууд, аймгийн ЗДТГ-ын Нйигмийн хөгжлийн хэлтсийн дарга А.Нарантуяа, Нэгдсэн эмнэлгийн дарга Х.Жаргал, ЭМГ-ын ахлах мэргэжилтэн Л.Ганбат, Нэгдсэн эмнэлгийн эмч нар оролцжээ.

Тус ТББ-ын хамт олон нялхсын оношилгоонд асар чухал үүрэгтэй орчин үеийн дээрх аппаратууд аймгийн хэмжээнд нярайн эрүүл мэндэд чухал дэмжлэг болж, мянга мянган эх, хүүхдүүдэд баяр баясгалан авчрах болно хэмээн мэдэгдлээ.

Холбоотой мэдээ