Бразилын шинэ Засгийн газар анхны томоохон эсэргүүцэлтэй тулгарчээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-16 15:44:09

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Globo/. Их дээд сургуулиудын санхүүжилтыг хязгаарлах бодолтой байна хэмээх Засгийн газрын мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн олон нийтийн жагсаал цуглаан Бразилын 200 хотод өнгөрсөн лхагва гарагт болжээ.


Бүс нутгийн боловсролын байгууллагын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооны зохион байгуулсан энэ жагсаал цуглаануудад их дээд сургуулийн ажилтан, оюутан сурагчдаас гадна дунд сургуулийн багш нар төдийгүй цэцэрлэгийн багш сурган хүмүүжүүлэгч нар, энэ салбарт хамааралгүй иргэд хүртэл оролцжээ.


Сан-Паулу, Рио-де-Жанейро, Форталеза, Салвадор, Белу-Оризонти, Ресифи, Бразилиа зэрэг томоохон хотуудад болсон жагсаал цуглаанд хэдэн арван хүнээс 200 мянга хүртэлх тооны хүн оролцсон байна.


Их дээд сургуулиудын төсвийн санхүүжилтийн хэсгүүдийг царцаах тухай Бразилын Засгийн газар мэдэгдсэн нь хүмүүсийг жагсаал цуглаан хийхэд хүргэсэн байна. Ажилтнуудын цалин болон суралцагчдад олгодог тэтгэмжийн талаар яригдаагүй болохыг Бразилын Боловсролын яам цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ