Женевт Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 72 дугаар чуулган эхэлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-20 14:42:30

ЖЕНЕВ. /TASS/. Женев хотод эхэлж буй Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 72 дугаар чуулганы үеэр оролцогчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах арга замууд болон бусад тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх аж. Энэхүү уулзалтад 194 орны төлөөлөгчид уригдан оролцож байгаа аж.


Түүнчлэн энэ сарын 28-нд Женевийн Үндэстнүүдийн ордонд болох чуулга уулзалтад нийт 4 мянга орчим төлөөлөгч оролцоно гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ.  


"Дэлхийн хүн амын тал орчим хувь нь эрүүл мэндийн үндсэн үйлчилгээг авах боломжоо алдсаар байна.Үүний зэрэгцээ 800 сая орчим хүн өрхийн төсвийн 10 гаруй хувийг эмнэлгийн тусламж үйлчилгээг авахад зарцуулж байгаа бол эрүүл мэндийн үйлчилгээ авахад зориулсан зардлын улмаас жил бүр 100 сая орчим хүн нэн ядууралд өртөж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдах түвшин улс орон бүрт янз бүр байна. Хойд Америк, Европ, Зүүн Азид энэ үзүүлэлт өндөр байгаа бол Африкийн орнуудад илүү бага байна” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын илтгэлд дурдсан байна. 

Холбоотой мэдээ