Зорилтот өрхийн 11 хүүхдийг их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-05-20 14:54:21
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ энэ сарын 30-нд зорилтот бүлгийн 1500 хүүхдэд үнэ төлбөргүй кино үзүүлж, бэлэг гардуулна.

Мөн хичээл, сурлагадаа сайн ч их, дээд сургуулийн сургалтын төлбөрөө төлөх боломжгүй 11 хүүхдийг Монголын Үндэсний их сургуульд үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнах ажээ. Ингэхдээ сургууль, баг бүрээс 12 дугаар ангийн сурагчдын судалгаа авч, сонгон шалгаруулах гэнэ.

Энэ жил Орхон аймагт 12 дугаар анги төгсөж буй 600 орчим хүүхэд байгаа юм. 

Холбоотой мэдээ