"Шинэ-Бадрах" дэвжээний охид багаараа алтан медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-05-20 17:47:50

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Алс баруун хязгаар Ховд аймгийн төв Ховд хотод зохион байгуулсан Монгол Улсын өсвөр үеийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнээс Сэлэнгэ аймгийн "Шинэ-Бадрах" дэвжээний охид багаараа алтан медаль хүртжээ.

Монгол Улсын өсвөр үеийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд нийт 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 44 багийн 700 орчим тамирчин оролцож хурд хүчээ сорин өрсөлдсөн байна. Сэлэнгэ аймгаас оролцсон "Шинэ-Бадрах" дэвжээний охидууд зургаан алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэн анх удаа багаараа аваргын алтан медалийн эзэд болжээ.

Тус тэмцээнийг 14-16, 17-18 гэсэн хоёр насны ангиллаар явуулсан бөгөөд тамирчид нийт 122 багц медалийн төлөө өрсөлдсөн байна. Энэ сарын 17-19-ний өдөр болсон энэхүү жүдо бөхийн тэмцээнийг Ховд аймгийн ИТХ, ЗДТГ, Биеийн тамир, спортын газар, Монголын Жүдо бөхийн холбоо, Ховд аймгийн Жүдо бөхийн холбоо хамтран зохион байгуулсан байна. 

Холбоотой мэдээ