Гадаад хэргийн яамны 250 ажилтныг саатуулах тушаал өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-20 16:10:55

АНКАРА. /TASS/. Туркийн эрх баригчид тус улсын Гадаад хэргийн яамны 249 ажилтныг Фетхуллах Гюллений ФЕТО террорист бүлэглэлтэй холбоотой хэмээн сэжиглэж, баривчлан саатуулах тушаал өгсөн байна. Эрх баригчид FETO бүлэглэлийг 2016 онд Турк улсад гарсан эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан хэмээн буруутгадаг юм.


Эдгээр ажилтанг FETO бүлэглэлтэй хамтран ажилласны хүчинд төрийн албанд ажилд орох шалгалтыг амжилттай өгсөн гэж эрх баригчид сэжиглэж байгаа аж. Одоогоор 78 хүнийг саатуулаад байгаа гэнэ.


2016 оны 7 дугаар сарын 15-нд Туркийн Зэвсэгт хүчний хэсэг бүлэг цэрэг, офицерүүд төрийн эргэлт хийхийг оролдсон билээ. Энэ үеэр 250 хүн амиа алдаж, 2000 гаруй хүн шархаджээ. Турк улсад FETO-д дэмжлэг үзүүлсэн хэргээр хэдэн мянган хүнийг зэмлэн буруушаасан юм. 

Холбоотой мэдээ