“Анна хоме”-ийн хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-05-20 22:26:54

Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Чойбалсан хотод байрлах “Анна хоме” хүүхдийн асрамж, халамжийн төвийн байранд энэ сарын 09-ны өдөр гал гарч, асрамжийн төвийн 22 хүүхэд орон гэргүй болсон. Тэгвэл тус аймгийн хэмжээнд хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх аян өрнөж байна.

“Анна хоме” асрамж халамжийн төвд  3-17 насны 22 хүүхэд амьдардаг. Гал гарах үед төвийн байранд 10 гаруй хүүхэд байсан бөгөөд хүүхдүүдийн сэтгэл санаа болон биеийн байдал хэвийн, гэмтэж бэртээгүй. Эдгээр хүүхдийг одоогийн байдлаар тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамгаалалтын байранд байрлуулаад байна. “Анна хоме” хүүхдийн асрамж халамжийн төв зүүн бүсдээ ганц, хагас болон бүтэн өнчин, нэн ядуу өрхийн хүүхэд багачуудад хүүхэд хамгааллын үйлчилгээ  үзүүлдэг. Тус төв 13 жилийн хугацаанд 126 хүүхдэд халамжийн үйлчилгээ үзүүлжээ.

Одоогийн байдлаар галын шалтгаан тодорхойгүй байна.


Холбоотой мэдээ