Балбын уулчин Эверестийн оргилд 24 удаа гарч дээд амжилт тогтоов

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-05-21 14:48:18

ТОКИО. /Kyodo/. Балбын Ширваа овгийн төлөөлөгч Ками Рита хэмээх газарч-уулчин Хималайн нурууны ноён оргил Жомолунгмад /Эверест, 8848 м/ 24 удаа гарч, дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.


Өдгөө 49 настай тэрбээр долоо хоногийн өмнө тогтоосон дээд амжилтаа эвдсэн байна. Ками Рита дахиад дор хаяж нэг удаа Эверест рүү авирахаар төлөвлөж байгаа аж.


Түүнээс гадна Ширваа овгийн хэд хэдэн газарч-уулчин Хималайн нурууны ноён оргилд 20 гаруй удаа гарчээ.


Одоогийн байдлаар 5000 орчим уулчин Эверестийн оргилд гарч чадсан бөгөөд тэднээс Хималайн нурууны ноён оргилд гарсан хамгийн өндөр настай хүн бол Японы уулчин Юитиро Миура юм. Тэрбээр 70, 75 насандаа Эверестийн оргилд гарсан бол 2013 онд 80 насныхаа төрсөн өдрийг тохиолдуулан гурав дахь удаагаа дэлхийн дээвэр рүү авирчээ.


Холбоотой мэдээ