Улаанбаатарт 29-31 хэм дулаан байна

Монголын мэдээ | Лавлагаа
munkhbaatar@montsame.mn
2019-05-23 06:52:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст  халж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.


2019 оны 05 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлхц цагагаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Алтай, Хангай Хөвсгөлийн уулсаар бага зэргийн бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи  баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.  Монгол Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн Бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгаар 30-35 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 29-31 градус дулаан байна.

Холбоотой мэдээ