Төрийн 30 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулжээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-05-23 22:49:53

Булган /МОНЦАМЭБулган аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдээлснээр энэ он гарсаар төрийн 30 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан байна.

        Сахилга, хариуцлага ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн 17 албан хаагчид сануулах, 13 албан хаагчид цалин бууруулах арга хэмжээ авчээ.

          Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд хууль тогтоомж зөрчсөн, зөрчил дутагдал гаргасан, ажлаа цалгардуулсан 73 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан нь өмнөх жилийнхээс бараг хоёр дахин өссөн байна. Үүнээс хоёр хүнийг албан тушаалаас халах арга хэмжээ тооцсон талаар аймгийн ЗДТГ-ын дарга О.Наранжаргал мэдээллээ.

          Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, байгууллагын дотоод хяналтыг хэрэгжүүлэх, төрийн ажлын зохион байгуулалтыг сайжруулах талаар цаашид анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ