ФИФА-гийн ЕНБД-ыг ажлаас нь чөлөөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-18 14:47:25

ЖЕНЕВ. /Xinhua/. Олон улсын хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн ерөнхий нарийн бичгийн дарга  /ЕНБД/ Жером Валькег ФИФА ажлаас нь түр чөлөөлжээ.

ФИФА-гийн мэдэгдэлд, “Ерөнхий нарийн бичгийн дарга олон хэрэгт холбогдсон гэх мэдээлэл гарсан. ФИФА-гийн Ёс зүйн хороо албан ёсоор шалгах хүсэлт гаргасан учир түүнийг ажлаас нь түр чөлөөллөө” гэсэн байна.

Өдгөө 54 настай Вальке нь Карибын тэнгисийн улсуудын хөл бөмбөгийн холбоо руу 10 сая доллар шилжүүлсэн, 2010 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг Өмнөд Африкт өгөхийг дэмжсэнийхээ төлөө тус улсын Хөл бөмбөгийн холбооноос авлига авсан зэрэг хэрэгт сэжиглэгдэж байгаа юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд