Варикоз

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-05-29 18:30:25

Хөлийн гүний венийн судасны тромбоз (бөглөрөлт) гэж ямар өвчин болох талаар урд нь (5 дугаар сарын 24) бичсэн юм. Гэхдээ тухайн өвчинд шаналсан герман аялагч өөрт илэрсэн өвчний анхны шинж тэмдэг, шаналгааны талаар  ярьсныг хүргэсэн. Мөн түүнийг эмчилсэн эмч өвчнийг ямар нэг хүндрэлд хүргэхгүй эмчилснийг жишээ болгон авсан билээ. Тормбоз өвчний хөнгөн хэлбэр буюу түүний өмнөх үе шатыг нь клиникийн хувьд варикоз (өргөсөлт) гэж нэрлэдэг юм байна Түүнийг “ хөлийн венийн судас бүтүүрэн  зангирч гогцоорохыг варикоз гэнэ” гэж тодорхойлжээ.


Энэ өвчнийг одоогийн байдлаар дөрвөн үе шаттай гэж үздэг аж.  Эхний үе шатдаа ямарч зовиур өгдөггүй муу зуршилтай гэж эмч ярьж байна. Ийм байдал  20-30 жил үргэлжлэх магадлалтай юм байх. Ямар нэг өвдөлт зовиур, өгөхгүй  үе (далд)-дээ хөлийн арьсанд өөрчлөлт өгдөг. Нэг үгээр хэлбэл, хөлийн арьсны харагдах байдалд нь өөрчлөлт орж  олны нүдэн дээр  шилбээ ил гаргах боломжгүй болдог гэнэ.  Энэ үед нь эмчид хүн ханддаггүй байна. Харин зовиур өгч, өвдөж хавдсан үед нь эмнэлэгт ханддаг. Гэвч тэр нь оройтсон байх жишээтэй. Ийм тохиолдол амьдрал дээр олон гардаг гэнэ.   


Хэрэв энэ үе (варикоз) -д нь эмчид хандвал биеийн эрүүл мэнд, иргэний эдийн засагт хөнгөн тусах сайн талтай юм байна. Өвчин гүнзгийрэх тусам хүндрэл өгнө. Хүндрэл өгсөн өвчнийг анагаахад цаг хугацаа, мөнгө зарах нь ойлгомжтой. Өвчин хүндрэх нь бие организм доройтохоос гадна, эдийн засгийн хувьд хохирол амсдаг гэдгийг  хүн мартаж болохгүй болжээ. Энэ бол урьдчилан сэргийлэх эмчийн үзлэгт, иргэд хамрагдаж байх гол шалтгаан болов бололтой. “Өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг” гэж ахмадууд сургасан билээ. “Хийсэж ирдэг" гэдэг хэллэг нь яг энэ өвчин дээр авч үзэхэд  далд хэлбэрийг хэлсэн байх магадлалтай.


Ийм өвчтэй монгол хүн олон байна. Эмчлүүлж сайхан эдгэрсэн хүмүүстэй таарлаа. Бичиж байгаа зүйлээ  бусдад хүргэхийн тулд өвчин эмгэгээсээ салсан хүмүүсээр яриулж илүү их зүйлийг хүнд хүргэх гэсэн боловч ийм боломж гарсангүй. Монголчуудад олны өмнө ил гарч өвчнөө ярихад учир дутагдал байна. Товчоор хэлбэл, сэтгэл зүй нь бэлтгэгдээгүй бололтой. Энэ нь ч зөв байх аа. Тэднийг ярьсангүй гэж хэлэх зүрх хэнд ч байхгүй. Олон хүн “өвчнөө дэлгэж бусдад муугаа үзүүлээд яах вэ дээ” гэх юм. Ийм нөхцөл, байдлаас болоод өвчний анхан шатны илрэл, эмчилгээ эдгэрүүлэлтийн талаар бодитой, эзэн биетэй бичихэд хүндрэл гарлаа. Тромбоз өвчний эхний үе шат варикозийн шинж тэмдгийн талаар  дээрх товч мэдээллийг танд хүргэлээ.


Ер нь улсын эмнэлэгт үзүүлээд  онош тогтоолгодог, эмчилгээ ч хийлгэдэг. Харин ийм тохиолдолд тухайн хүний онош, бие эрхтэн тогтолцооны талаарх таагүй мэдээлэл түмэнд түгэх явдал мэр сэр гардаг бололтой.  Гадаадад эмчлүүлж явахдаа элгээ солиулах ч байдаг юм уу ямар нэг өөрчлөлт хүний биед орох тохиолдол гардаг. Түүнийгээ бусдаас нуухыг олон хүн хичээдэг аж. Ийм нөхцөлд тухайн өвчтөнд үзлэг хийсэн эмчийн амнаас  сул үг гарч ам дамжин эзэн биегүй буруу зөв баахан мэдээлэл гадуур тардаг гэнэ. Энэ байдлаас залхахдаа манай иргэд, ялангуяа нэр төрөө хичээсэн чинээлэг хэсэг маань БНХАУ, БНСУ-д эмчилгээнд явахад хүрдэг бололтой юм. Үнэхээр хүний өвчний түүх хувь хүний нууцад орно. Эмч хүнд  мэргэжлийн өндөр ур чадвар, мэдлэг байхаас гадна, өндөр ёс суртахуун байх ёстой шүү дээ. Энэ талаар бид яриагүй  удсан бололтой. Тэгвэл энэ талаар ярих цаг болжээ. Эмчийн мэдлэг ур чадвар дутахаас илүүтэй ёс суртахуун дутсанаас бусдын эрүүл мэндэд хохирол учирч болох юм. Монгол хүн ам цөөнхөн бие биенээ сайн мэддэг. Дээр нь цуурхалд зуун хувь итгэдэг. Аливаа муу мэдээг цааш нь хөгжөөгөөд аваад явчихдаг. Энэ бол бидний  сул тал юм даа.  

Холбоотой мэдээ