Хүүхдүүд дахивар хог хаягдлаар үзэсгэлэн гаргаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-31 15:23:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн баярын өдөр “Миний гэр-Миний хот” эцэг эх, багш, сурагчдын  цаасан шуумал болон дахивар хог хаягдлаар хийсэн гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг өнөөдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 261 дүгээр цэцэрлэгт дэлгэж байна.

иний гэр-миний хот” хүүхдийн баярын өдөрлөгөөр  хүүхдүүдийн гар урлалын бүтээлийг дэлгэхээс гадна  тус дүүргийн 7, 8, 9, 10, 28-р хорооны иргэдэд гэр хорооллыг хөгжүүлэхэд техник технологийн дэмжлэг үзүүлэх дэд төслийг бас танилцуулах юм.

Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр гэр хорооллыг хөгжүүлэхэд техник технологийн дэмжлэг үзүүлэх дэд төслийн хүрээнд гэр хорооллыг хөгжүүлэх, бага дунд орлоготой иргэдийг дэмжих “Миний гэр-Миний хот” хөтөлбөрийн хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 67, 76, 105 дугаар сургуулийн сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, байгаль орчин, урлагийн боловсролыг олгох зорилгоор дахивар хог хаягдлаар гар урлалын бүтээл хийх сургалт зохион байгуулжээ. Мөн нийслэлийн 261-р цэцэрлэгийг хог хаягдлыг дахин зөв зохистой ашиглах замаар байгаль орчинд ээлтэй жишиг цэцэрлэг болгохыг зорьж ажилласан байна. Эдгээр ажлын бүтээл болгож дээрх үзэсгэлэнг гаргасан байна.

Холбоотой мэдээ