“Эрдэнэт хот” гэрэлт хөшөө сүндэрлүүлэх санаачилга гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-03 10:08:01
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орон нутгийн хамгаалалттай Баян-Өндөр ууланд “Эрдэнэт хот” гэрэлт хөшөөг сүндэрлүүлэхээр төлөвлөж байна.

Өндөр нь 8 метр, өргөн нь 6 метр, суурьтайгаа нийлээд 11 метр буюу дөрвөн давхар байшинтай тэнцэх хэмжээний  өндөртэй хөшөө юм. Үүнийг “Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгааны хүрээлэн” болон авто спорт сонирхогч “Х бүүст клуб” санаачилжээ. Тэд уг ажлын төсвийг өнгөрсөн гуравдугаар сард аймгийн удирдлагуудад танилцуулж хөрөнгө мөнгийг нь өөрсдөө гаргах гэнэ. Гэрэлт хөшөө цастай үед шараар, Үндэсний их баяр наадмаар төрийн далбааны өнгөөр буюу онцлох, томоохон үйл явдалд тохируулан өнгө, өнгөөр асах ажээ.

 

Холбоотой мэдээ