"Жаргалтай хөл" марафон гүйлтийн тэмцээн гурав дахь жилдээ болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-06-02 23:06:08

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах ѳдрийн хүрээнд Энхтайваны корпусын сайн дурын ажилтнуудын санаачилгаар "Жаргалтай хөл" марафон гүйлтийн тэмцээн гурав дахь жилдээ болов.

Говь-Алтай аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хѳгжлийн газар, Цагдаагийн газар хамтран марафон гүйлт, спорт алхалтын тэмцээнийг таван насны ангиллаар зохион байгуулсан юм.

Гурван километрийн багийн алхалт, 5,10 километрийн гүйлтийн тэмцээнд оролцсон баг, тамирчдын шагналыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар ивээн тэтгэсэн бол 4-11 насны ангилалд оролцсон хүүхдүүдийн гарын бэлгийг тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг, тус хэлтсийн мэргэжилтэн Ц.Сонинцэцэг, В.Нанжид, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан, Говь-Алтай аймгийн цэргийн Штабын офицер Г.Мѳнхбаяр, Г.Цэдэв, Архивын тасгийн эрхлэгч М.Мандаххүү, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн О.Оюундарь, С.Ариунжаргал, Биеийн тамир, спортын газрын дарга Н.Бямбацогт, Эрүүл мэндийн газрын хамт олон, Есѳнбулаг сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн эмч Ш.Пүрэв нарын хандиваар бүрдүүлсэн байна.

Оролцогчдын бүртгэлийн хураамжийн орлого болох 145.000 тѳгрѳг болон Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 1999 оны тѳгсѳгч С.Сайнбаяр, З.Мѳнхнасан, Д.Лхамжаргал, Ч.Сэндэрмаа нар 200.000 тѳгрѳг, Алтай Швейцар сангийн тэргүүн Ч.Цэцэгмаа 30.000 тѳгрѳг, Есѳнбулаг сумын цэцэрлэгүүд 110.000 төгрөгийг тусгай олимпод оролцох хүүхдүүдийн замын зардалд хандивлалаа.

Холбоотой мэдээ