Швейцарын Хөгжлийн агентлагийн захирал, ерөнхий консул Архангайд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-06-03 10:57:36

Архангай /МОНЦАМЭ/. Швейцарын Хөгжлийн агентлагийн захирал, Ерөнхий консул Габрилла Спирли, “Ногоон алт- Малын эрүүл мэнд” төслийн зохцуулагч Ц.Энхамгалан болон НҮБ-ын ХААБ-ын төлөөллүүд Архангай аймагт айлчиллаа.

Айлчиллын үеэр аймгийн удирдлагуудтай уулзаж “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн хэрэгжилт, үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцсон юм.

Мөн аймгийн Мал эмнэлгийн газрын үйл ажиллагаа болон малын эрүүл мэндийн системийн хэрэгжилт, үр дүнтэй танилцан цаашид хэрхэн хамтран хөгжүүлэх талаар ярилцав.

Холбоотой мэдээ