Бүжгийн спортын тамирчид Улаанбаатар хотын аваргын төлөө өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2019-06-04 17:32:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга” шалгаруулах тэмцээн “Алдар” спорт хорооны бүжгийн танхимд энэ сарын 8-нд болж, шилдгүүдээ тодруулна.


Тус тэмцээнийг 2002 оноос нээлттэй тэмцээн болгон зохион байгуулж ирсэн бөгөөд Улаанбаатар хотод буй бүжгийн спортын клубийн тамирчид ур чадвараа сорьсоор ирсэн.

Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг 2013 оноос хосын болон формейшн буюу хамтлагийн төрлөөр зохион байгуулж эхэлснээс хойш тэмцээний оролцогчдын тоо өссөөр байгаа юм. Энэ жилийн тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн шилдэг бүжигчид, мэргэжлийн клубийн бүжигчид оролцож хотын аваргын төлөө өрсөлдөх юм.

 Дашрамд дуулгахад, тус тэмцээний нээлтэд ОХУ-ын спортын бүжгийн дэд аварга Илья Белобородов, Виктория Кочкина нар урилгаар оролцож үзүүлбэрээ толилуулах аж.

Холбоотой мэдээ