Хүн ам, орон сууцны улсын тооллого явуулах хүмүүсийг сургаж дуусчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-06-05 17:30:56

Увс /МОНЦАМЭ/. Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогыг сум орон нутагтаа зохион байгуулах хариуцлагатай үүргийг хүлээж түр товчоодод томилогдсон анхан шатны болон салбарын статистикч нарыг аймгийн Статистикийн хэлтсээс сургалтад хамруулж дууссан байна.

Төв, баруун, зүүн, өмнөд, хойд бүсийн сургалтуудыг өнгөрсөн 3-р сарын 28-наас эхэлж, энэ сарын 3-ны өдөр дуусгажээ. Эдгээр сургалтад хамрагдсан сум, багийн түр товчооны гишүүд нь тооллогын 90 хувийг бүртгэлийн аргаар явуулах хураангуй мэдээллийг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу сум, багийнхаа бүх өрхөөр явж цуглуулах юм байна.

Улмаар ХАӨМС-д эцэслэн оруулах бөгөөд энэ сарын 28-нд оны эхний хагас жилийн байдлаар тооллогын мэдээллийг бүртгэсэн байх ёстой аж. Ямартай ч ХАОС-ны тооллогыг аймгийн хэмжээнд нэг ойлголт, нэг арга аргачлал, заавар зөвлөмжийн дагуу эхлүүлэхэд бэлэн болсон байна. 

Холбоотой мэдээ