Хонь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Монголын мэдээ | Лавлагаа
bolor@montsame.mn
2019-06-07 07:46:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны зургаадугаар сарын 7. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны дунд цагаан морь сарын шинийн 4. Сугар гараг. Найралт эх одтой, таван шар мэнгэтэй, хөхөгчин гахай өдөр. 

Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Огторгуй

Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал бие, эрхтний хүч сайжирна хэмээжээ. 

Холбоотой мэдээ