ӨНӨӨДӨР: НИТХ-ын ээлжит XXV хуралдаан болно

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2019-06-10 07:59:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 10-нд болох үйл явдлын тойм:

Төрийн ордонд УИХ дахь намуудын бүлэг, зөвлөл хуралдана.

10.00 цагт Хангарди ордонд НИТХ-ын ээлжит XXV хуралдаан болно. Утас: 86863998

10.00 цагт ХНХ-ын сайд С.Чинзориг нарын ажлын баг Улаан чулуутын хогийн цэг, "Нарантуул" худалдааны төвд хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн нөхцөл байдалтай танилцана. Утас: 91915340, 99047423

10.30 цагт Хангарди ордонд НИТХ дахь АН-ын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 99778377, 99004811

11.00 цагт ЭМЯ-наас тэмбүү өвчнийг устгах талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99179899, 86885060

12.00 цагт Үндэсний оношлогоо эмчилгээний төвийн удирдах хорооны хурал өөрийн байрандаа болно. Утас: 99179899, 86885060

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Автомашинтай жагсаал зохион байгуулагч Б.Цэгмид цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

14.00 цагт ХНХЯ-нд Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төслийн нээлт болно.

Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд

11.00 цагт Нийслэлийн Татварын газар, Тээврийн цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар мэдээлнэ. 99907007

11.30 цагт Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Монгол цэргийн нэгдсэн холбоо хамтран ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад Монгол эр хүний үүрэг хариуцлага, хүмүүжил төлөвшлийн талаар цуврал лекц унших талаар мэдээлнэ. Утас: 89001102 

Холбоотой мэдээ