“School police” эргүүлийн хувцсыг шинэчилж хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-06-10 14:10:59

Дорноговь /МОНЦАМЭ/. Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2019 оны 03 дугаар тогтоолоор эцэг эхийн эргүүлийн ажиллах журмыг батлан хэрэгжүүлж байна.

Дорноговь аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-ийн 2019 оны 06 дугаар тогтоолоор “School police” эргүүлийн хувцас, техник хэрэгслийн зардлыг шийдвэрлэсэн байна. Үүний дагуу хувцас, техник хэрэгслийг шинэчилж Сайншанд, Замын-Үүд сумын ерөнхий боловсролын нийт сургуулиудад хүлээлгэн өгсөн байна.

Дунд сургуулийн сурагчдыг замын хөдөлгөөнд соёлтой оролцуулах, гэмт хэрэг, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор эцэг эхчүүдийн дэмжлэгээр зохион байгуулдаг “School police” эргүүл Дорноговь аймагт амжилттай хэрэгждэг аж.

Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагчдын эцэг эхчүүд дээрх арга хэмжээг  хэрэгжүүлэхдээ сайн дураараа нэгдэж 10 орчим журам  баталж мөрддөг аж.

Өдөрт зугаагаас найман эцэг эх дээрх арга хэмжээнд  оролцдог  гэж үзэхэд тус сургуулийн 1600 сурагчийн ар гэрийн төлөөлөл жилийн дотор  “School police” арга хэмжээнд  нэг удаа  оролцсон тоо гарч буй.

Холбоотой мэдээ