Д.Трамп, Си Жиньпин нар оройн зоог барьж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-11 12:24:27

ХОНКОНГ. /South China Morning Post/. Энэ сарын 28-29-нд Осака хотод болох “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Си Жиньпин нар оройн зоог барьж магадгүй байна.  


“Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзахаар төлөвлөж байгаа тухайгаа Д.Трамп өнгөрсөн даваа гарагт сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ Осака хотод болох энэхүү уулзалтад БНХАУ-ын дарга хүрэлцэн ирэхгүй бол АНУ-ын эрх баригчид Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулахад бэлэн байгааг Д.Трамп анхааруулсан юм.


Худалдааны дайн хурцдаад байгаа энэ үед хоёр улсын удирдагч уулзах нь маш чухал болохыг шинжээчид дурдаж байна. "Эдийн засгаар дэлхийд тэргүүлэгч хоёр том гүрний удирдагчдын өндөр дээд түвшний харилцаа холбооны суваг нээлттэй байгаа гэдэг итгэл найдварыг Дэлхийн хөрөнгийн зах зээл хүсэж байна” хэмээн Бизнесийн сургуулийн декан Майами Жон Квелч ярьсан байна. 

Холбоотой мэдээ