СБД-ийн биеийн тамирын багш нарын сургалт боллоо

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-06-11 14:51:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо, Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтэс, Спортын төв сургууль, Монголын үндэсний олимпын академиас хамтран Сүхбаатар дүүргийн биеийн тамирын багш нарын “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт уулзалт-хэлэлцүүлэг, сургалт зохион байгууллаа.

 

Сургалтад Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ш.Магван, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтсийн дарга Д.Адьяасүрэн, МҮОА-ийн Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар нар болон Сүхбаатар дүүргийн биеийн тамирын багш нар оролцов.

 

Сургалтаар олимпын танхимуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх, биеийн тамирын багш нарын идэвх, санаачлага, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын биеийн тамирын хичээлийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ.


Мөн энэ үеэр МҮОХ, МҮОА-иас Монгол Улсын нийт Ерөнхий боловсролын сургуулийн дунд зохион байгуулж буй “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааныг идэвхжүүлэх талаар санал солилцсон байна.

Холбоотой мэдээ