Британийн УЗН-ийн санхүүжилтээр зургаан малчных дулаан хороотой болов

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-06-11 18:21:55
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн гурван сумын 6 малчин өрх Британийн УЗН-ийн санхүүжилтээр өвөлжөөндөө дулаан хороотой боллоо.

Британийн УЗН-ийн санхүүжилтээр тус аймгийн УЗХ “Зудын эрсдэлийг даван туулах” төслийг Сайнцагаан, Өлзийт, Хулд суманд хэрэгжүүлдэг бөгөөд төслийн хүрээнд малчдын бүлэг байгуулах, зудын эрсдэлийг хамтран даван туулах чиглэлээр мэдлэг, чадвар олгож байгаа ажээ.

Малчдад хамгийн ихээр тулгамддаг бэрхшээл нь тэдний өөрсдийн хүчин чадал, нөөц боломжоос даван гарсан байгалийн гамшиг бөгөөд энэхүү гамшгийг даван туулж, амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргээ хамгаалахад хашаа, хороо хамгийн ихээр хэрэгцээтэй байдаг.

Тус төслийн хүрээнд зорилтот гурван сумынхаа Засаг дарга, багийн Засаг дарга, бүлгийн гишүүдтэй санал солилцсоны үндсэн дээр дулаан өвөлжөө, хороо хэрэгцээтэй байгаа зургаан өрхийг сонгож, сум бүрт хоёр малчны өвөлжөөг 20 гаруй сая төгрөгөөр ийнхүү тохижуулж өгчээ.

Холбоотой мэдээ