“Tesla” үйлдвэрлэлийнхээ дээд амжилтыг эвдэхээр төлөвлөж байна

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-12 11:19:55

НЬЮ-ЙОРК. /NBC/. Tesla” компанийн тэргүүн Илон Маск 2019 оны хоёрдугаар улиралд цахилгаан автомашин үйлдвэрлэлээрээ дээд амжилт тогтоохоор төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Энэ тухайгаа тэрбээр Калифорни муж улсын Маунтин-Вью хотод жил тутам зохион байгуулагддаг хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр мэдэгдсэн байна.


Өмнөх оны сүүлийн улиралд тогтоосон дээд амжилтаа гурван сарын хугацаанд шинэчилж үйлдвэрлэлээ 90 мянгаас 100 мянга болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа тэрбээр ярьсан байна.


Tesla” компанийн цахилгаан автомашины үйлдвэрлэлийн хэмжээ 2019 оны 1 дүгээр улиралд өмнөх оны сүүлийн гурван сарын үзүүлэлттэй харьцуулахад 10 гаруй хувиар буурсан байна. Калифорни муж улсын Пало-Альто хотод төвтэй тус компани энэ оны эхний 3 сард 77100 автомашин дамжлагаас гаргасан байна. 

Холбоотой мэдээ