Булган аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааны тов гарчээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-06-12 12:50:20

Булган /МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит ХII хуралдааныг 06 дугаар сарын 26-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэлээ.

Булган аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн дүн, шинэ мастер төлөвлөгөө батлах тухай, аймгийн уул уурхайн бодлого батлах тухай, Булган аймгийн дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай зэрэг хөгжлийн бодлого төлөвлөлттэй холбоотой шийдвэр гаргахаар төлөвлөснөөс гадна аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай хэлэлцэнэ.

Мөн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн дүнгийн тухай, үл хөдлөх хөрөнгө, автомашины албан татварын хувь хэмжээг өөрчлөх саналын тухай, “Орон нутгийн өмчийг түрээслүүлэх, ашиглуулах журам”, орон нутгийн өмчийн түрээсийн төлбөрийн хувь хэмжээг тогтоох тухай зэрэг асуудал хэлэлцэхээр шийдвэрлэлээ гэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба мэдээллээ.

Холбоотой мэдээ