Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зорилт

Монголын мэдээ | Нийтлэл
ariunbold@montsame.mn
2019-06-12 15:22:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы энэ сарын 6-ны хуралдааны үеэр, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан билээ.


Тус төслийг Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах болон Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох гэсэн дөрвөн чиглэлээр боловсруулсан юм. Энэ удаад Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зорилтыг хэрхэн тусгасан талаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн танилцуулгыг хүргэж байна.



Нутгийн удирдлагыг өөрчлөх асуудал 1992 оны ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш л яригдаж эхэлсэн асуудал гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гишүүн танилцуулгынхаа эхэнд онцолсон. 1992 оноос хойш өргөн барьсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах 4 хуулийн төсөлд нутгийн удирдлагын тогтолцоог өөрчлөх, хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох асуудлыг тусгаж байжээ. Энэ удаагийн төсөлд хотын эрх зүйн байдлыг доорх байдлаар тодорхойлсон байна.



Дээрх заалтууд нь Монгол Улсад хотууд хөгжих эрх зүйн үндсийг нээх гол заалт болно хэмээн ажлын баг үзжээ. Уг зохицуулалтыг Үндсэн хуульд оруулсны дараа хэдэн хүн амтай, ямар газар нутагтай сууринг хот хэмээн үзэх вэ гэдгийг өөр хуулиар нарийвчлан зохицуулах аж. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах ажлын багаас дээрх асуудлаар олон нийтийн саналыг авсан байна. Үүнд:



Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу ИТХ-ын үйл ажиллагаа, эрх мэдлийн хэмжээг мөн нарийвчлан төсөлд тусгажээ.



Тодруулбал, одоо Монгол Улс баг хороо, сум дүүрэг, аймаг нийслэлийн ИТХ-тай бөгөөд аль нь үндсэн нэгж болохыг хуулиар нарийвчлан заагаагүй байна. Тиймээс нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдээс сонгосон сум дүүргийн ИТХ бол нутгийн өөрөө удирдах байгууллагын үндсэн нэгж байна хэмээн тусгажээ. Улмаар сум, дүүргийн эрх мэдлийг тэлэх зорилгоор нутаг дэвсгэртээ татвар тогтоох, өмчтэй байх асуудлыг оруулжээ. Түүнчлэн аймаг, нийслэлийн ИТХ нь сум, дүүргийн ИТХ-аас сонгосон төлөөлөгчдөөс бүрдэнэ гэсэн заалтыг мөн төсөлд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийн ИТХ нь төр болон сум, дүүргийг холбох дамжлага нэгж тул тусгай сонгууль явуулахгүй байх нь зөв хэмээн үзжээ.


Түүнчлэн бүх шатны Засаг даргын томилгоог доорх байдлаар өөрчлөхөөр төсөлд тусгажээ.



Харин баг, хорооны Засаг дарга нь иргэнд төрийн үйлчилгээг хүргэх хүн тул дээд шатнаас нь шууд томилдог байх юм. Сум, дүүргийн Засаг даргыг сонгодог болох асуудлыг иргэд хөндсөн гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн онцлов.



Ийнхүү Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн үндсэн дөрвөн зорилтыг танилцуулж дууслаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн тохиолдолд эцсийн шийдвэр гарах хүртэл өөр хууль, тогтоолын төсөл хэлэлцэхгүй байх хуулийн заалттай юм. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо энэ долоо хоногийн пирэв гарагт хуралдаж, Үндсэн хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх юм.


Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах зорилтын хүрээнд тусгасан заалтуудын талаарх УИХ-ын гишүүн Я.Содбаатарын танилцуулгыг эндээсГүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах асуудлыг хэрхэн тусгасан талаарх УИХ-ын гишүүн С.Бямбацогтын танилцуулгыг эндээсШүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах зорилтыг хэрхэн тусгасан талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын танилцуулгыг эндээс уншина уу.

Холбоотой мэдээ