Азийн ардын урлагийн их наадам болж байна

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-06-13 16:45:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Азийн  Ардын урлагийн их наадам Улаанбаатар хотноо өчигдөр эхэлсэн. Энэ сарын 16-ныг хүртэл үргэлжлэх тус наадмын ардын дуу, ардын бүжиг, ардын хөгжим, зан үйлийн чуулгын шалгаруулалт Соёлын төв өргөө, Улсын филормани, "Улаанбаатар" чуулга, Монголын хүүхдийн ордонд зэрэг болж байна.

Монголын 21 аймгаас ирсэн 1500 гаруй ардын авьяастан, гадаадын 12 орны 200 гаруй ардын авьяастан Сүхбаатарын талбай дахь ил тайзан дээр тоглолтоо сонирхуулж байна. 


Наадмын хүрээнд “Соёл урлаг-Үндэсний дархлаа” хүндэтгэлийн тоглолт, Ардын урлагийн фестиваль, Шилдэг оролцогчдын нэгдсэн тоглолтууд хөтөлбөрийн дагуу болно. Олон улсын ардын урлалын бүтээлүүдийг ч  "Зан үйл, өв соёлын хотхон"-оос үзэж сонирхож болох юм.  Наадмын  бүхий л  тоглолт, ёслол  үнэ төлбөргүй, нээлттэй болж байна.


Холбоотой мэдээ