Оманы буланд болсон үйл явдалтай холбоотойгоор нефтийн үнэ өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-06-13 16:11:06

МОСКВА. /TASS/. Дэлхийн зах зээлд “Brent” маркийн нефтийн наймдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ нэг торх нь 2.93 хувиар өсөж, 61.73 ам.долларт хүрснийг Лондоны “ICE” биржийн арилжааны мэдээлэл харуулжээ.


Нефтийн үнэ ийнхүү өссөн нь Оманы буланд нефть тээвэрлэгч хоёр хөлөг онгоц халдлагад өртсөн тухай мэдээ Ираны хэвлэлүүдэд гарсантай холбоотой юм. Халдлагын үеэр хүний амь эрсэдсэн, шархадсан тухай, мөн хөлөг онгоцууд ямар  улсад бүртгэлтэй болох талаар одоогоор мэдээлэл байхгүй байна.


Энэ нь нефть тээвэрлэгч хөлөг онгоцууд руу халдсан анхны тохиолдол биш юм. Эдийн засгийн онцгой бүсэд худалдааны дөрвөн хөлөг онгоц хорлон сүйтгэх ажиллагааны бай болсон гэж Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн яам тавдугаар сарын 12-нд мэдээлжээ. Халдлагад Саудын Арабын “Bahri” компанийн эзэмшилд байдаг “Amjad” болон “Al Marzoqah”, мөн Норвегийн далбаатай “Andrea Victory”, Эмират улсад бүртгэлтэй “A. Michel”  нефть зөөгч хөлөг онгоцууд өртсөн байна. Энэ халдлагад Иран улс холбоотой тухай мэдээлэл бий гэж Пентагон тавдугаар сарын 24-нд мэдэгджээ. Харин Ираны эрх баригчид үүнийг няцаасан байна.


Холбоотой мэдээ