Халдлагад өртсөн нефть тээвэрлэгч хөлөг онгоцуудаас бүх далайчныг аварчээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-06-13 17:28:09

ТЕХРАН. /IRNA/. Оманы буланд халдлагад өртсөн нефть тээвэрлэгч хоёр хөлөг онгоцон дээр байсан 44 далайчныг Иран улсын онцгой байдлын албаныхан аварсан тухай тус улсын IRNA агентлаг мэдээлжээ.


Тус агентлагийн мэдээлснээр, далайчдыг Оманы булангийн баруун эрэгт оршдог, Ираны Жаст боомтод хүргэсэн байна.


Оманы буланд нефть тээвэрлэгч хоёр хөлөг онгоц халдлагад өртсөн тухай Ираны телевизийн “PressTV” суваг урьд нь мэдээлжээ. Хөлөг онгоцууд явж байсан бүсэд дэлбэрэх чимээ сонсогдсон байна. Пакистан болон Оман улсын далайн боомтуудад хөлөг онгоцуудын багийн гишүүдээс аюулын дохио иржээ.


Арабын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, хөлөг онгоцууд руу торпед /шунгадаг мина/ харвасан байна. Халдлагад “Front Altair” / Норвегийн далбаан дор явдаг/ болон "Kokuka Courageous" /Панама/ нефть тээвэрлэгч хөлөг онгоц өртжээ.


Холбоотой мэдээ