Аймгууд баяр наадмаа тэмдэглэх тов гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-06-14 10:57:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, орон нутгаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг 2019 оны долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.


Харин Сэлэнгэ аймгийн баяр наадмыг долдугаар сарын 4,5-нд, Өмнөговь долдугаар сарын 6, 7-нд, Дундговь, Өвөрхангай долдугаар сарын 8, 9-нд, Төв аймаг долдугаар сарын 8-10, Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөл аймаг долдугаар сарын 9-10, Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтий аймгийн баяр наадмыг долдугаар сарын 10, 11-нд тэмдэглэхээр тогтжээ.


Засгийн газрын тогтоолоор хурдан морины бүсийн уралдааны 2019 оны хуваарийг баталж, Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт, Баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долдугаар сарын 27, 28-нд зохион явуулахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэртэй уялдуулан аймгийн баяр наадмаа бүсийн зуны уралдаантай хамтатгах саналыг Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймгийн удирдлагуудаас тавьсан юм байна.   

Холбоотой мэдээ