Крымийн гүүрийн төмөр замын хэсгийн эхний шугамыг тавьж дуусжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-06-14 16:03:06

СИМФЕРОПОЛЬ. /Lenta/. Керчийн хоолой дээгүүр тавьсан гүүрийн төмөр замын хэсгийн эхний шугамыг барилгачид холбожээ. Энэ тухай Крымийн гүүрийн албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна.


Энэхүү замаар галт тэрэгнүүд Крымийн хойгоос ОХУ-ын эх газар руу очих юм.


Төмөр замыг Керчийн хоолойн хоёр эргээс тавьж эхэлсэн бөгөөд барилгачдын бригад төмөр замыг гүүрийн нуман хаалган дор холбосон байна. 19 км урт замын энэ хэсгийг тавихад 5 мянган тонн зам төмөр, 38 мянган бетонон дэр ашиглажээ. Одоо хөдөлгөөнийг эхлүүлэхэд шаардлагатай ажлуудыг хийж байгаа аж. Хоёр дахь замыг удахгүй тавьж дуусна гэж гүйцэтгэгч компани болох «Стройгазмонтаж»-ийн захирлуудын зөвлөлийн дарга Аркадий Ротенберг мэдэгдсэн байна.


Крымийн гүүрээр явах галт тэрэгний хөдөлгөөн 12 дугаар сарын 9 эсвэл 10-нд эхэлж магадгүй байна. “Крымийн төмөр зам” компанийн ерөнхий захирал Василий Назаряны мэдээлснээр, эхний хоёр галт тэрэг Севастополиос Санкт-Петербург болон Москвагийн чиглэлд тус тус явна.


ОХУ-ын Краснодарын хязгаарыг Крымийн хойгтой холбосон гүүрийн урт нь 19 км бөгөөд Оросын хамгийн урт гүүр юм. Уг гүүрийн автомашины хэсгийг 2018 оны тавдугаар сарын 15-нд нээсэн билээ.

Холбоотой мэдээ