Орон нутгийн цагийн зөрүүг ойлголгүй хоцорсноос 23 хүүхэд ЭЕШ-д орж чадсангүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-18 10:25:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "ЭЕШ-2019" Монгол Улсын түүх, физикийн хичээлээр орон даяар өчигдөр эхэлсэн. Харамсалтай нь Баян-Өлгий аймгийн 23 хүүхэд Улаанбаатарын болон орон нутгийн цагийн зөрүүг ойлгоогүйгээс тухайн хичээлүүдээр шалгалт өгч чадаагүй байна.

"Шалгалт Улаанбаатарын цагаар өглөөний 09:00 цагт, орон нутгийн цагаар 08:00 цагт эхлэх байсан. Өчигдөр болсон Монгол Улсын түүхийн шалгалтад 27 хүүхэд орох ёстойгоос 17 хүүхэд оролцсон. Цаана нь 10 хүүхэд цагтаа ирээгүй. Физикийн шалгалтад 174 хүүхэд орохоор бүртгүүлсэн ч 161 хүүхэд орж, мөн 13 хүүхэд хоцорсон байгаа. Хүүхдүүд болон эцэг эх, багш нарт хандаж хэлэхэд шалгалтад оролцогч Улаанбаатарын цагаас хоёр цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ёстойг анхааруулж байна" гэж аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Х.Азатбек хэллээ.

Холбогдох журамд зааснаар товлосон цагаас хоцорч ирсэн хүүхдүүдийг тухайн шалгалтад оруулдаггүй бөгөөд дахин шалгалт өгөх боломжгүй гэнэ.

Дашрамд сануулахад, энэ жил Баян-Өлгий аймгийн 812 хүүхэд давхардсан тоогоор 2605 хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлсэн ажээ.

                  

Холбоотой мэдээ