Дундговь аймагт 153 шалгуулагч ЭЕШ өгч байна

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-06-19 11:56:19
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 17-ны өдөр эхэлсэн ЭЕШ-д орохоор 153 хүүхэд бүртгүүлж, шалгалтаа өгч байна. Тэдний 10 нь өмнөх өны төгсөгчид бөгөөд 143 сурагч 2018-2019 оны хичээлийн жилд ЕБС төгсөж байгаа ажээ.

Төгсөх ангийн сурагчдын Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өмнөх жилүүдэд ЭЕШ-аа өгсний дараа материалаа Улаанбаатар руу явуулж, дүнгээ гаргадаг байсан бол энэ жил аймгийн хэмжээнд шалгалтын материал унших машинтай болсон тул сурагчид шалгалтаа өгсөн даруйдаа дүнгээ сонсож, анхны хэмжээст оноогоо үзэх боломжтой болсноороо онцлог юм.

Шалгалт зургадугаар сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэн, мөн сарын 24-ны өдөр бүртгэлээ хийж, 25-нд ур чадварын шалгалт өгөх бөгөөд, 26-ны өдөр хуваарь сонголт болох ажээ. 

Холбоотой мэдээ