Бүс нутгийн эрчим хүчний үр ашгийн талаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-06-19 18:14:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Алтай-Улиастайн эрчим хүчний системийн үр ашгийг дээшлүүлэх арга зам, боломжууд” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг өнөөдөр ШУА-д боллоо.

Хурал Алтай-Улиастайн эрчим хүчний системийн техник технологийг сайжруулснаар хэрэглэгчдийг чанартай эрчим хүчээр хангахад цаашид авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж хэлэлцэхэд оршиж байв. Хэлэлцүүлгийг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл нээж хэлсэн үгэндээ, “Дэлхий даяар Аж үйлдвэрийн IV хувьсгал эрчээ аваад байна. Энэ хувьсгал 2020-2025, цаашлаад 2030 онд оргил үе нь болно гэсэн тооцоо байдаг. Аж үйлдвэрийн IV хувьсгалын үед технологийн дэвшил асар өндөрт гарахаас гадна, олон ажил, мэргэжил үгүй болох хандлагатай боллоо.




Харин эрчим хүчний тал дээр ийм байдал бараг үүсэхгүй юм шиг байгаа юм. Ялангуяа, техникийн шийдэл, техник тоног төхөөрөмжийг хангамж нэмэгдэхтэй холбогдуулаад ойрын 10-20 жилд эрчим хүчний хэрэглээ 50 хувиар нэмэгдэх тооцоо бий. Энд бид бэлэн байж, энэ хувьсгалаас Монгол Улс хоцорч гадна талд үлдэнэ гэж байхгүй. Тиймээс энэ рүү чиглэсэн бодлогыг манай төр, засгаас явуулах шаардлага тулгараад байна” гэлээ.   

Хэлэлцүүлгийг “Алтай-Улиастайн эрчим хүчний систем ТӨХК-ийн 10 жилийн ойд зориулан зохион байгуулж буйг тус компанийн гүйцэтгэх захирал А.Пүрэвсүрэн тодотгож, бүс нутгийн эрчим хүчний системийн үр ашгийг дээшлүүлэх талаар эрдэмтэд, мэргэжилтнүүдийн саналыг нэг дор хэлэлцүүлж буй нь цагаа олсныг онцолж байв.

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ