Хүний эрхийн үндэсний комиссын гишүүд Дундговь аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-06-19 23:32:24
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан баг бүрэлдэхүүн зургаадугаар сарын 19-20-нд Дундговь аймагт ажиллаж, “Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийг зохион байгуулж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь ХЭҮК-ийн үйл ажиллагааг орон нутагт сурталчлах, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэд, олон нийт, төрийн байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхтэй холбоотой мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн асуудлаар зарим байгууллагуудаар хяналт, шалгалт хийхэд чиглэгдэж байгаа ажээ.  

Уг өдөрлөгийн үеэр аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, ЗДТГ-ын удирдах албан тушаалтнууд, хуулийн байгууллагууд болон өмгөөлөх байгууллагын удирдлагуудтай уулзалт хийж, Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрны хүний эрхийн нөхцөл байдалтай танилцахаар төлөвлөжээ.

Мөн хуулийн байгууллагын болон төрийн захиргаа, төрийн үйлчилгээний байгууллагын ажилтан, албан хаагчдад сургалт зохион байгуулж, орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагатай уулзалт хийх ажээ. 

Холбоотой мэдээ