Шинэ Зеландын найруулагч Тим Коддингтонд кино төсөлд хамтрах санал тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-19 19:57:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр Шинэ Зеландын кино найруулагч, продюсер Тим Коддингтоныг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр, хоёр орны уран бүтээлчдийн хамтын ажиллагаа, кино үйлдвэрлэлийн эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, зах зээлийн онцлогийн талаар санал солилцлоо.


Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монголын кино урлагийн хөгжлийн талаар, УИХ-д “Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл”-ийг өргөн бариад байгааг товч танилцуулав. Мөн эртний нүүдэлчин монголчуудын мэдлэг, соёл, өвөрмөц онцлогийг харуулсан кино төсөл хамтран хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.


Тим Коддингтон “Мулан”, “Марко Поло”, “Галзуу баян Азиуд” зэрэг киноны багт орж ажиллаж байсан Холливудэд нэр хүндтэй найруулагч, продюсер юм.

Холбоотой мэдээ