“BMW” 500 мянга гаруй автомашинаа эргүүлэн татна

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-06-20 13:06:04

КИЕВ. /Ukrinform/. Германы автомашин үйлдвэрлэгч “BMW” компани Европоос 560 мянган автомашинаа эргүүлэн татахаар болжээ. “Die Welt” сонинд тус компанийн төлөөлөгчийн мэдээллээс иш татан мэдээлснээр, үүнээс 247 мянга орчмыг нь Германаас татна.


2002-2010 онд үйлдвэрлэсэн “BMW” E60, E61, E63 болон E64 загварын автомашинуудыг эргүүлэн татахаар болсон байна. Эдгээр машины цахилгаан дамжуулагч утасны шургаар холбосон холбоос нь зэвэрсэн байж магадгүй учир гал гарах эрсдэлтэй байгаа аж.


Дээрх автомашинуудыг эргүүлэн татаж байгаа нь “урьдчилан сэргийлэх арга хэмжээ” бөгөөд гал гарах бодит аюулын ердөө ганцхан тохиолдол байсан гэж “BMW” компани мэдээлжээ.


Холбоотой мэдээ