Оросын эсрэг хориг арга хэмжээг сунгах шийдвэр гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-21 10:43:30

БРЮССЕЛЬ. /TASS/. Үйлчлэх хугацаа нь ирэх сарын 31-нд дуусах Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг Европын Холбооны төр засгийн тэргүүнүүд хагас жилийн хугацаагаар сунгах шийдвэрийг гаргажээ.


“Минскийн хэлэлцээрийг хангалттай биелүүлэхгүй байгаагийн улмаас Оросын эсрэг хориг арга хэмжээг дахин хагас жилээр сунгах шийдвэрийг санал нэгтэй гаргасан” хэмээн Европын Зөвлөлийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.


ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон нарын Нормандын хэлбэрийн хүрээнд Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай илтгэлийг тавьсны дараа энэ шийдвэрийг гаргажээ. Крымын хойгийг Орост нэгтгэхийг хүлээн зөвшөөрөхгүй байх бодлогын хүрээнд Европын Холбоо Крым болон Севастополийн асуудлаарх Оросын эсрэг багц хориг арга хэмжээг өнгөрсөн пүрэв гарагт нэг жилийн хугацаагаар сунгасан байна.  

Холбоотой мэдээ